Welcome, Guest | RSS
Баасан, 2024-04-19, 6:01 PM
Main » 2009 » October » 25 » 36 модтой хєзрийн мэргэ
11:43 AM
36 модтой хєзрийн мэргэ

Хєзрийн модны єнгє Цэцэг: Тохиолдсон таагvй явдал, уйтгар гуниг, гарз хохирол, нэр хvндийн уналт, урвалт, хууран мэхлэлтийн илэрхийлэл Бундан: Vнэнч сэтгэл, vерхэл нєхєрлєл, хайр дурлалын бэлгэдэл Гил: Итгэл найдвар, амжилтын шинж Дєрвєлжин: Эд баялаг, чинээлэг амьдралтай болохын бэлгэ тэмдэг Та хэн нэгнээр мэргэлvvлж юуны магад. Хєзрийн тєлєгчийн дэлгэсэн хєзєр юун тухай єгvvлэх нь сонин.Та ч тєлєгчийн дэлгэсэн хєзрийг "уншихыг” хичээгээрэй.Vvний тулд дараах зvйлийг зайлшгvй мэдэх нь чухал Дєрвєн тамга: Хvсэл мєрєєдєл чинь биелнэ гэсэн vг Дєрвєн ноён: Олон хvн цугларахын дохио Дєрвєн хатан: Сул яриа, элдэв хов жив гарахын шинж Дєрвєн боол: Ажил ихтэй, зав чєлєє муутай болохын тэмдэг Дєрвєн арав: Хурим болох юмуу, эсвэл шинэ хайр сэтгэлтэй учрахын илэрхийлэл Дєрвєн ес: Амьдралд чинь єєрчлєлт гарна гэсэн хэрэг Дєрвєн найм: Таагvй явдал болохын дохио Дєрвєн долоо: Нулимс, гомдол цєхрєл, харуусал, vхэл тохиохын шинж Дєрвєн зургаа: Холын аянд гарна гэсэн vг Хєзрийн мэргэнд ноён, хатан онцгой байр эзэлдгийг санахад илvvдэхгvй. Иймд ноён хатан хоёр ямар янзтай буусныг сайн ажигла. Ноёны дэргэд хатан буусан бол таны дотны эр нууц амрагтай байна гэсэн vг. Гэхдээ хатан ноёны баруун талд гарсан бол шvv. Харин ноёны зvvн талд нь хатан байвал нєхєртэй эмэгтэй таны амьдралд оролцохын дохио. Ноён хєзрийн доод єнцєгт хатан гарсан байж магад. Энэ нь тухайн ноён ямар нэгэн эмэгтэйд хайр сэтгэлээ илэрхийлэх юмуу, гэрлэх санал тавина гэсэн vг Дєрвєн арвын дунд хатан буувал vнэнч сэтгэлийн илэрхийлэл болдог. Ноён, хатан, арвууд бvгд ижил єнгєтэй гарвал ямар нэгэн эмэгтэйн хайр дурлалын бэлгэ тэмдэг болдог Хатны дэргэд найм буувал хов жив гарахын шинж. Харин гилийн тамга долоотойгоо цуг буувал аав, ээж юмуу, хамгийн ойрын хvн чинь євдєнє гэсэн vг. Тамга, арав хоёрын дунд ноён буувал албан тушаал ахихын тэмдэг. Энэ ерєнхий илэрхийллээс гадна хєзрєє дэлгэн тавих схем мэргэнд маш их vvрэгтэй болохыг анхаараарай. Бид дараагийн удаа энэ тухай єгvvлэх болно.
Category: sonin hachin | Views: 1407 | Added by: sanjaa | Rating: 3.0/2
Total comments: 1
0  
1 jigjidsuren   (2010-06-10 6:04 PM) [Entry]
ta ih sn hiih yumaa bayr hurgye. Blogiin them yaj hiih we heleed ogooch

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2010-06-10

ta ih sn hiih yumaa bayr hurgye. Blogiin them yaj hiih we heleed ogooch
Ответ:

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Copyright MyCorp © 2024 | Free website builderuCoz