Даваа, 2024-11-25, 6:52 PM
Main » 2009 » June » 28 » Дэлхийн хамгийн аймшигтай 10 газрын нэг болох Винчестерийн сүнстэй байшин
7:53 AM Дэлхийн хамгийн аймшигтай 10 газрын нэг болох Винчестерийн сүнстэй байшин |
Калифорнийн San Josfi уг байшин байх бөгөөд 1881 онд Olivier
Winchester-ийн бэлэвсэн эхнэр өөрийн байшингаа хамгийн анх сүнстэй
гэдгийг олон нийтэд зарлаж байсан аж. Тэрбээр зэвсэг үйлдвэрлэдэгээрээ
алдартай нэгэн байсан бөгөөд түүний тансаг харшид сүнснүүд харагдах
болсонд тэрбээр ихэд эмзэглэжээ.
Түүний байшинд тахир дутуу болсон цэргийн сүнснүүд маш ихээр
харагдах болсон бөгөөд эдгээр цэргүүд “Winchester” зэвсгийн үйлдвэрийн
тэсрэх бөмбөгөнд өртсөн хүмүүс байсан аж. Ингээд хатагтай тансаг харшаа
орхиж явахыг хүссэн ч харин яаж тэднээс хол байх талаар нэгэн үзмэрчээс
зөвөлгөө авсан байна. Үзмэрч түүнд сүнснүүдтэй хамт амьдрахыг хүссэхгүй байгаа бол нэмж өрөө барих хэрэгтэй хэмээн зөвлөжээ.
Хатагтай Sarah Winchester 40 жилийн дотор тансаг харшдаа 100 гаруй
өрөө нэмж барьжээ. Тэрбээр 1922 онд нас барсан гэнэ. Харин одоо түүний
сүнстэй харшид олон жуулчид зочилдог бөгөөд тэд уг байшингийн сүнстэй
гэдэгт нь татагддаг юм байна. Адал явдлыг эрхэмлэдэг, хий үзэгдэл
байдаг гэдэгт итгэдэггүй жуулчдын хөлсийг чийхруулан үргэлж савж байх,
хаалганууд, хэн нэгний тасралтгүй алхах чимээ, энд тэнд сүүмэлзэж
харагдах дөл, байсхийгээд л өөрөө эргэх хаалганы бариул гээд тэнд учир
нь үл ойлгогдох нууц энэ байшинд олон аж.
Энэ байшингаар аялж байгаа бичлэг Юүтүб дээр байсан тэрийг сонирхож байвал http://www.youtube.com/watch?v=OHfn9dNMOSM ийшээ ороод үзээрэй
|
Category: aimshig |
Views: 1370 |
Added by: sanjaa
| Rating: 1.0/1 |
|
|