Welcome, Guest | RSS
Даваа, 2024-11-25, 6:42 PM
Main » 2009 » July » 3 » Пирамидын далдын хvч
1:43 PM
Пирамидын далдын хvч
Пирамидын далдын хvч










Пирамид бол далдын хvчтэй зvйл гэдэгт итгэдэг хvн улам олон болсоор байна. Энэхvv геометрийн биет нь хvмvvст амьдрах хvч чадал олгож, идэх уух юмыг муудуулахгvй байлгаж, тvvгээр ч vл барам мохоо хутгыг хурцалдаг гэх юм. Энэ бvхэн vнэн vv? Худал уу?
Ионтой шєнийн нойр
Хот суурин газар айлууд тємєр утсаар хийсэн пирамидыг чамин чимэг болгон тавьсан нь олонтой харагдах боллоо. Тийм пирамидын дотор жимс хадгалбал “амин дэмээ алддаггvй”, пирамид дvрсийг унтлагын єрєєнийхєє таазнаас єлгєвєл “сэтгэл санаа єєдрєг сайхан” болдог гэлцдэг. Ер нь пирамидын хvч чадалд итгэдэг хvмvvс тvvгээр бvх єєрєє тасалгаагаа чимэхээс ч будахгvй бололтой.

Эдгээр сонин цуглуулгын эзэд нь “Пирамид хэлбэртэй зvйлvvд бодлыг тайвшруулж, тархинаас хорыг, ходоодноос хог шаарыг хєєн гаргаж, хvний биеийг эрчим хvчээр цэнэглэдэг” гэж vздэг байна.

Хэрж гагнасан хэдэн тємєр утас хvний боломжийг тэгтлээ ихээр єєрчилдєг юм байхдаа? Энэ маань санаатайгаар сэдсэн худал зvйл биш биз? Эсвэл ид шидэд итгэх гэсэн гэнэн хvсэл vv? Аль эсвэл тємєрлєгийн соронзон хvчний ямар нэгэн онцгой чанар нь та нар байгалийн хуулиудыг бvрэн гvйцэд таньж мэдээгvи байна шvv дээ гэж сануулж байгаа юм биш биз? “Пирамидыг бишрэгчдээс” энэ талаар асуух юм бол тэд физикийн хууль, анатомийн хvчин зvйлvvдийг иш татаж байгаад “Пирамидын дотор соронзон талбай vvсдэг юм. Тvvний нєлєєгєєр хvний дотоод шvvрлийн булчирхай чичиргээнд орж эхэлдэг. Тэд ийнхvv сэргэж, идэвхэжсэнээр бидний биед байгаа асар чухал процессуудыг жолоодон хєдєлгєдєг даавруудыг эрчимтэй ялгаруулдаг” хэмээн бvхэл бvтэн шинжлэх ухааны тайлбар хэлнэ. Vvнээс гадна пирамидын хэлбэр vvсгэн зангидсан тємєр утас нь байнга “тємєрлєгийн ионыг ялгаруулж” байдаг. Эдгээр ионы тусламжтайгаар “бидний бие махбодь хvчилтєрєгчийг илvv эрчимтэйгээр шингээн авдаг тул бидний биеийн байдал ч улмаар улам сайжирдаг” гэнэ.

Чингэж пирамид дахин анхаарлын тєвд орох боллоо. Янз бvрийн орны уран зураач, уран барималч нар эрт урьдын геометрийн дvрсийг єєрсдийнхєє хувьд шинээр нээж байна. “Орос орныг хэрхэн єєд татах вэ?” гэдэг асуултад Александр Голод хамгийн амархан, энгийн нэгэн хариулт єгчээ. Ердєє л орон даяараа пирамид босгох хэрэгтэй, тэгвэл тэдгээрийн эерэг цэнэгтэй чичиргээ нь гэмт хэргийг хазаарлан барьж, агаар мандлыг цэвэршvvлж, хvний эрvvл мэндийг эмнэлгийн даатгалаас ч илvv хамгаалж, vvгээр зогсохгvй баячууд ба ядуучууд, шинэчлэлийг улайран эсэргvvцэгчид ба олигархуудын хоорондын зєрчлийг эвлэрvvлэх юм гэнэ. Тэгээд Голод єєрийнхєє хєтєлбєрийг амьдралд хэрэгжvvлэхээр Москвагийн баруун захад пирамид босгожээ.

Голодыг дуурайх хvн ч мундсангvй. Сvvлийн 10 жилд пирамидыг тэнгэр бурханы баримал мэтээр энд тэндгvй босгох боллоо. Яо Минпэй гэгч хятад хvн Парис дахь Луврын музейн хашаан дотор 22 метр єндєр пирамид босгожээ. Франкфуртын яармагийн vзмэрийн танхимуудын дээгvvр шєнийн цагт гоёмсог пирамидаас гэрэл цацарч хотын гудамжийг гэрэлтvvлж байна. АНУ-ын Мичиган муж улсын Гран-Рапидс хот дах “Steelcase Corporation”-ны тєв байр бас л пирамид хэлбэртэй барьсан долоон давхар барилга бий. Доод Саксоны Хайен гэдэг тосгонд “Зvv тєєнvvр, иллэгийн сургууль” байдаг ба тэнд хичээлvvдээ шавар, мод, шифр, сvрлээр барьсан асар том пирамидын (17×17 метр) доор явуулдаг. Суралцагсад нь энэ том пирамид ядаргаа тайлдаг тул доор нь єдєржин хичээллэсэн ч тархи толгой сэргэлэн хэвээрээ л байдаг гэж ярьдаг. Багшийн зааж байгааг єдрийн турш сонссон ч анхаарал, ой тогтоолт єглєє ямар байсан тэр чигээрээ байдаг гэнэ.

Гэртээ пирамидтай хvмvvс бас л хангалуун байдаг бололтой. Америкийн кино жvжигчин Глория Свенсон орон дороо багахан шиг пирамид тавьснаас хойш биеийн минь “эс бvхэн хачин сайхнаар” чичир¬гээнд орж байдаг болсон шvv хэмээн магтах vгээ олж ядан байна. Германы Лангенфельд хотын Вольфганг Шверк гэгч хvн пирамидын эрчим хvч хvний биеийг цэнэглэж “ясны хугаралт, жижиг сажиг шархыг хурдан эдгээдэг” гэж мэдээлжээ. Гамбург хотын нэгэн тvргэн хоолны газрын эзэн Алекс Донате: “шинэ дарсыг бvрэн боловсортол дор хаяж хоёр жил хvлээх хэрэгтэй байдаг бол шил, гуулиар бэлдсэн пирамид дотор тавихад ердєє хагас жилийн дотор бvрэн дарагдаж, боловсордог юм” гэж ярьжээ. Энэ мэтчилэн тоочоод байвал удахгvй “пирамид бид хоёр байгаа цагт баяр баясгалан ундарч байх болно” гэдэгт итгэх болох байх.

Мєнгєє пирамид дотор хадгалагтун гэж байгаа хэрэг vv?
Шинэ vеийн пирамидыг магтан дуулагчид энэхvv хэлбэр дvрс бvхий байгууламжийн далд нууцыг хvн тєрєлхтєн бvр эрт дээр цагт мэддэг байсан гэцгээдэг. Египетийн пирамид ямар учиртай босгогдсоныг ер хэдэн янзаар тайлбарлаж байгааг бvv мэд. Зарим нь энэ аварга том бvтээлийг домогт атлантууд босгосон гэх. Нєгєє хэсэг нь тэртээ нэгэн цагт манай дэлхийд ирсэн харь гаргийнхны бvтээл мэтээр тайлбарлана. Гэхдээ ихэнх нь эдгээр пирамидуудад єнєєгийн бидний мартчихсан, ємнєх vеийнхний нууц мэдлэгийн сан хадгалагдсан байдаг гэдэгт итгэдэг юм байна. Орон орны судлаачид пирамидын нууцыг тайлах гэж оролдсоор байгаа аж. Хагас зуун жилийн ємнєхєн Чех инженер Карел Дрбал энэ тухай нэгэн санаанд буумгvй шийдэл дэвшvvлжээ.

“Пирамид хэлбэртэй дvрсээр хvрээлэгдсэн орон зайд автоматаар дахин нєхєн сэргээгдэх vйл явц явагдаж, сахлын хутганы ирний маш нарийн кристаллаг бvтцэд хvртэл нєлєєлж, ирийг дахин хурцалдаг. Єєрєєр хэлбэл сахал хуссаны дараа vvсдэг материалын элэгдэх явцыг зогсоож, улмаар сахлын хутганы торгон ирийг нєхєн сэргээдэг юм” гэж тэрээр 1949 онд єєрийнхєє нээлтэд авсан 91304 гэсэн дугаартай зохиогчийн эрхийн тайлбар бичигт тэмдэглэжээ. Гурван хуудас эзэлсэн зохиогчийн уг тайлбар “Сахлын хутга, vсний тонгоргийг ирлэх арга” гэсэн нэртэй.

Дрбал Электроникийн эрдэм шинжилгээний хvрээлэнд инженерээр ажиллаж байж. Тvvний зохион бvтээсэн зvйл бол ердєє хуванцар юмуу хатуу картоноор хийсэн 7-8 сантиметрийн єндєртэй Хеопсын пирамидууд байлаа. Зохион бvтээгч маань тэдгээрийнхээ дотор мохсон сахлын хутга хийдэг, тэгэхдээ ирийг нь заавал ємнє зvгт чиглvvлж, Хеопсын пирамид доторх бунхан шиг пирамидынхаа єндрийн гуравны нэгтэй тэнцэх єндєрт байрлуулдаг байжээ. Тvvний хэлснээр бол найм хоногийн дараа нєгєє мохсон ир дахиад хурц болсон байдаг байж гэнэ. Дрбал тэгж ирлэсэн ганц хутгаараа 196 удаа сахлаа хуссан гэжээ.

Зохиогчийн эрх олгох комисс тvvний тэр “фараоны хутгыг” арван жил шалгасны эцэст дєнгєж эрхийг нь албан ёсоор олгожээ. Дрбал єєрийнх нь тэрхvv ховор чухал аппарат нь хэрхэн яаж ажилладгийг тайлбарласан онол тус комиссын бvх гишvvдийн эргэлзээг алга болгож чаджээ. Чехийн зохион бvтээгчийн хэлснээр бол Нарнаас цацардаг бичил долгион пирамидын ханыг нэвтрэн, хутга байгаа хєндий зайд орно. Газрын соронзон талбайн vйлчилгээнд тэрхvv бичил долгион идэвхжиж хvчтэй болсны улмаас vvссэн эрчим хvч хутганы кристаллаг бvтцэд нєлєєлж, хурцалдаг юм байна.

Тийнхvv Прагийн инженерийн хийсэн ажил пирамидын шинж чанарыг судалдаг мэргэжилтнvvдийн сонирхлыг багагvй татсан нь мэдээж. Америкийн Билл Скул, Эд Петти нар ургамал дээр туршилт хийжээ. Ургамлыг пирамид хэлбэртэй шилэн тагархуу юмаар бvтээхэд ургалт нь тvргэссэн гэнэ. Эрдэмтдийн vзэж байгаагаар хvнсийг пирамид хэлбэртэй шvvгээнд хадгалах ёстой гэнэ. Тэгж хадгалсан сvv гашилдаггvй, ногоо хєгцєрдєггvй, мах мууддаггvй ажээ.

Белгийн Пол Ликенс гэдэг хvн цахилгааны зайг пирамид дотор тавьсан чинь цоо шинэ “Энерджайзер” шиг ажиллаж эхэлсэн байна. Шахмал модоор хийсэн 40 сантиметр єндєр пирамид тvvний машины бензиний савыг хамгаалах болсноор тэрээр тvлшийг бараг 12%-ийн хэмнэлттэй хэрэглэх болсон байна. Тэр ч байтугай, гайхамшигт пирамид нь Ликенсийн хэлснээр янз бvрийн эмгэг хуучийг анагаадаг гэнэ. Чихээр нь шуугихаа больж, булчин хєндvvрлэдэг нь намжиж, бие тавигдан, аливаа юмнаас айж болгоомжилдог байсан нь алга болжээ. “Ер нь та нар гэр орондоо пирамидтай болоод тvvнтэйгээ аж тєрєгтvн! Бас мєнгєє гагцхvv пирамидад хадгалахаа мартуузай! Ингэвэл ашиг орлого чинь vлэмж хэмжээгээр нэмэгдэх болно!” гэж тэрээр захижээ.

Гэтэл яггvй сайн эрдэмтэд “пирамидын эмчилгээний чанар”-ын тухай эсэн бусын яриаг сонсоод тэрхvv “эрчим хvчээр цэнэглэсэн орон зай”-д итгэснээс Лох-Несс нуурын аварга том амьтан юм уу гэрийн буг байдаг гэдэг цуу vгэнд итгэсэн нь дээр гэж vздэг ажээ. Хvмvvс пирамидын далдын чадварт итгэх энэ vзэгдлийг тэд сайндаа л хvмvvс хvссэн зvйлдээ итгэхийг хvсдэг тэр л зандаа хєтлєгдєж байна, vгvй юм бол энэ бvхэн санаатайгаар хууран мэхлэх ажиллагаа явагдаж байна хэмээн тайлбарлаж байна.

Германы физикч профессор Герхард Пифке: “Тємєр утсаар сvлжсэн каркасан дотор соронзон талбай vvсэх ёс байхгvй” гэжээ. Тэрээр “пирамид хэлбэртэй хонгил доторх цахилгаан соронзон долгионы тархалт”-ыг судалсны vндсэнд тэр тухайн судалгааныхаа vр дvнг нийтлvvлжээ. Нууцгvй хэлэхэд энгийн сонирхогч тэр олон математикийн vйлдэл, тоо томьёоны дотроос юу ч олж харж чадахгvй тул энэ бvхнийг алгасаад профессорын хийсэн дvгнэлтийг толилуулбал: “Пирамид эрчим хvчийг тєвлєрvvлдэг гэдэг нь уулнаас ховхорсон чулуу доошоо биш дээшээ нисдэг гэсэнтэй адил тун ч магадлал багатай зvйл юм” гэжээ. Єєрєєр хэлбэл пирамидын дотор зуун жил унтсан ч тэнд ямар ч сансрын долгион хуралдахгvй гэсэн vг.

Тэгвэл дээр єгvvлсэн єдий олон сонин vзэгдлvvд ямар учиртай юм бэ? Нєгєє гашилдаггvй сvv, хэмнэлттэй зарцуулагддаг бензин, ирлэгддэг сахлын хутаг зэргийг юу гэж vзэх вэ? Амараад орхисон чинь бие минь сайжирлаа, хадгалсан юм сайнаараа байна, тэр ургамач ургасаар байна гэдэг бол огт барьцгvй зvйл хэмээн Профессор Пифке тэмдэглэж байна. “Эдгээр шинийг нээгч нар ар араасаа цуварсан “амжилттай туршилтууд” хийх хэрнээ хяналтын тэмдэглэлт хийж, vзvvлэлтvvдийг нь харьцуулан шалгах хэрэгтэй гэж бодохгvй юм. Тэгсэн хэрнээ єєрсдєд нь vнэхээр сайжирч байгаа юм шиг сэтгэгдэл тєртєл нь туршилтынхаа хугацааг сунжруулдаг зантай. Физикчид, цахилгаан техникчдийн vзлээр бол тэгж учир утгагvй удаан хугацаанд туршилт хийх нь нохой гэдэг амьтан хэрээ шиг гаагалдаггvй гэж батлахын тулд долоон жилийн турш асар том туршилт явуулсан лугаа адил учир утга багатай хэрэг мән” хэмээжээ.

Мєн Мюнхений их сургуулийн профессор Йозеф Айхмайер дээр дурьдсан Карел Дрбалын “хутга єєрєє хурцлагддаг” туршилтыг давтахаар шийдээд нэг сахлын хутгыг нямбайлан хоёр хэсэг болгож, нэгийг нь пирамидын доторх “бунхны тєвшинд”, нєгєєг нь пирамидаасаа хєндийхєн байрлуулжээ. Тэр профессор найм хоногийн дараа хутганыхаа хоёр хэсгийг 1949 онд огт байгаагvй электрон бичил дуран авайгаар судалсан аж. Гэтэл “пирамид дотор тавигдсан хутга єчvvхэн тєдий ч хурц болоогvй” байсан нь тов тодорхой болжээ. Гэхдээ тэр профессор сvvлд нь “Би ердєє ганцхан удаа ийм тур¬шилт хийсэн. Тиим учраас шинжлэх ухааны vvднээс авч vзвэл миний энә туршилт батлагдтал юмуу няцаагдтал ямар ч vнэ цэнэгvй юм” гэж єєртєє шvvмжлэлтэй хэлсэн гэнэ.

Гэвч пирамидын “далд ид шидийг ” шvтэн бишрэгч энэхvv дvрс хэлбэр vнэхээр сайн vйлчилгээтэй юм шvv гэж олон тvмэнд итгvvлэхийг оролдсоор байна. Тэдний хэлж ярьж байгаа нь сvртэй боловч ямар ч барьц байхгvй, харин тэдний эсрэг талыг баримтлагч нарынх нь жишээ баримт энгийн бєгєєд бодитой байх юм. Мэдээж хэрэг тєрєл бvрийн эм тан, євс ургамал хэрэглэхээс татгалзаж пирамидын хэлбэрээр хэрж хэлхсэн тємєр утсан дотор орж, эрчим хvчээр нь биеэ анагаахыг оролдож болно. Гэвч пирамид нь єчvvхэн ч тус нэмэргvй гэдгээ л харуулах вий.

Тийнхvv пирамид дотор ороод сансрын хvчинд итгэж суух зуур уйтгартай санагдвал урдаа бас нэг жижиг пирамид босгон, дотор нь мах, аягтай сvv тавиад vзэж болно. Тэгвэл хэдэн хоногийн дараагаас євчний эдгэрлийг хvлээх зуур дэргэдэх “нандин савын” зvгээс vнэртэх эвгvй vнэрээр амьсгалах болох вий. Угаасаа эвгvй vнэр, пирамид гэдэг нь зэрэгцэн оршдог ойлголтууд л даа.

Гэвч дээрх vр дvн далдын хvч, гайхамшигт эмчилгээг шvтэн бишрэгчдийн бодол санааг єєрчилж чадахгvй нь мэдээж. Ер нь пирамид байсан цагт тvvнээс шинэ, хэний ч урьд ємнє мэдээгvй шинж чанарыг нээхэд бэлэн хvмvvс байсаар байх бололтой. Мєн тэднийг сонсож, ер бусын ярианд нь vнэмшиж ханадаггvй хvмvvс ч байсаар байх болно.


Category: sonin hachin | Views: 1504 | Added by: sanjaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Copyright MyCorp © 2024 | Free website builderuCoz