Main » 2009 » October » 25 » Төрсөн ордоор зан төлөв,ааш араншинг тодорхойлох
11:00 AM Төрсөн ордоор зан төлөв,ааш араншинг тодорхойлох |
www.or-or.do.am
Хонины орд
Хонины ордныхон бусдад нөлөөлөх авьяастай. Хүчирхэг биөэ даасан үзэл
бодолтой бусдын анхаарлыг зүй ёсоор татдаг аливаа зүйлийн мөн чанарыг
дор нь ойлгодог. Амьдралаа зохиож чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.
Худлаа ярьж чаддаггүй. Хүүхдэрхүү чанар бусдын нүдэнд шууд тусдаг. Энэ
ордныхныг эсвэл хайрлаж эсвэл үзэн яддаг. Бусдыг таньж мэдэхдээ тааруу,
хүний зан аашын нарийн ширийнийг мэддэггүй. Тиймээс хүмүүстэй үл
ойлголцох нь элбэг. Гялалзсан хурц ухаантай.
Yхрийн орд
Бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг, ухамсартай. Дотны хүмүүстээ
эелдэг зөөлөн хандаж хайрлаж хамгаалдаг. Хүмүүсийг байгаагаар нь хүлээн
авдаг, өөрийгөө хянах гайхалтай чадвартай. Ухаандаа захирагдахаас илүү
зөн билгээ дагадаг. Найз нөхдөө үнэлдэг, тэдэндээ Үнэнч бөгөөд өндөр
шаардлага тавьдаг. Бусдаас санаа бодол, сэтгэлийн хөдөлгөөнөө нуудаг.
Хэнтэй ч эөлдэг боловсон харьцдаг. Барагтайд уурладаггүй, нэг уурлавал
аймшигтай. Урлаг хөгжимд дуртай.
Ихрийн орд
Хоёрдмол шинжтэй, баяр баясгалангаар дүүрэн, цэцэн үгтэй, түргэн
ууртай, эмзэглэхдээ амархан. Амьдралыхаа ихэнхийг сурч өнгөрүүлдэг.
Сурсан судалсан болгоноо ашигладаг. Шинэлэг зүйлийг хүлээн авахдаа
сайн. Уран илтгэгчийн авъяастай. Болхидуу хүмүүсийг тэвчдэггүй.
Дээдсийн хүрээлэлд багтахыг хүсдэг. Бусдын хувьд оньсого. Нөхцөл
байдалдаа амархан зохицож, өөрийн үзэл бодол, зан аашаа өөрчилдөг.
Дотны хүн найз нөхөддөө шүүмжлэлтэй ханддаг.
Мэлхийн орд
Цэвэр ариун сэтгэлтэй, халамжтай хүмүүс. Хайртай дотны хүндээ үнэнч,
илэн далангүй ханддаг. Тэдний жинхэнэ мөн чанарыг танихад урт хугацаа
шаардагдана. Тэд маш эмзэг сэтгэлийн хөдөлгөөнтэй. Хэзээ ч хувирч
өөрчлөгддөггүй, тэсвэр тэвчээртэй. Тэд заяа тавиландаа захирагдахаас
өөр аргаггүй гэж үздэг. Мөн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг нарийн
мэддэг. Сэтгэлийн хямралд өртөмтгий, ийм үөд тэднийг ойлгодог хүмүүс л
тусалж чадна.
Арслангийн орд
Ихэвчлэн манлайлан удирдагч байдаг. Өгөөмөр, шургуу хичээнгүй зантай.
Мөн чанартаа эргэлзэмхий, шийдэж ядсан зантай. Гадаад Үзэмжиндээ их
анхаардаг. Хайртай дотны хүмүүстээ халамжтай, бэлэг сэлт өгч өгөөмөр
сэтгэл гаргадаг, зугаа цэнгэлд дуртай. Бусдын зан байдлыг мэдэрч
чаддаггүй, тэднээс өгч буй дохио сануулгыг ойлгодоггүй. Заримдаа тэдэнд
эвлэг зан дутагддаг. Бусдад магтаалаар тал засч өөртөө татдаг. Хэрцгий
дураараа. Тэдний хувьд хамгийн чухал нь удирдан захирч, хайрлаж,
хайрлуулж байх явдал юм.
Охины орд
Оюуны өндөр хөгжилтэй, прагматик, хийсвэрлэл, мөрөөдөлд хэзээч
автдаггүй. Танихгүй хүмүүсийн хажууд биөэ барьдаг, ярианд голлогч болж
чаддаггүй. Охиныхны нэгэн гайхамшигт чанар бол тухайн нөхцөл байдлын
мөн чанарыг тод томруунаар харж чаддагт оршино. Цаг баримталдаг,
нямбай, арвич хямгач, дур булаам, итгэл даадаг. Хэт өндөр шаардлага
тавьдагаасаа болоод найз нөхдөө алддаг, хөнгөн амьдралд дуртай. Хамгийн
шургуу хөдөлмөрлөгчид.
Жинлүүрийн орд
Бусдыг таньж мэдэхдээ сайн, аливааг тооцоолсоны эцэст шийддэг. Цэцэн
цэлмэг, нийтэч зочломтгой. Аз дутвал сэтгэлээр унадаг. Гоёмсог тавилга,
хувцас хэрэглэлд дуртай. Найз нөхөд нь аль нэг талаар өөрөөс нь илүү
гарсан байвал атаархаж хорсдог. Гоо сайхан урлаг уран сайханд дуртай.
Ганцаардалд дургүй.
Хилэнцийн орд
Шийдэмгий хүчирхэг хүмүүс. Тэднийг эргэн тойрныхон нь эсвэл хайрлаж,
эсвэл бүр үзэн яддаг. Тэд оюун ухаан, хүсэл тачаалыг нэгэн зэрэг
хослуулдаг. Оршихуйн мөн чанарын талаар ном хаялцах дуртай. Эсрэг
хүйстнээ өөртөө дурлуулж чаддаг. Маргаанд ялан дийлж байж санаа нь
амардаг. Хэрцгий хорон санаатай байх нь элбэг. Ойр дотныхондоо халамж
анхаарал муутай. Бусдын үзэл бодлыг тоож үздэггүй. Хүндрэл бэрхшээлтэй
тулгармагц даван гарах өөрийн арга замыг боловсруулдаг. Найз нөхдөө
нарийн шалгуураар сонгодог.
Нумын орд
Xумxынхан чөлөөт сэтгэлгээ сайтай. Чөлөөт байдал эрхэмлэдэг. Шооч хошин
зантай, олны хайрыг татаж чаддаг. Найз нөхөд олонтой, хүнийг ялгалгүй
харьцдаг. Шулуун шударга яриатай, гэвч амархан эмзэглэдэг. Бусдын санаа
бодлыг чухалчилан үздэг. Үнэнч илэн далангүй зантай. Шударга ёсыг дээд
зэргээр эрхэмлэдэг, баяр баясгалангаар дүүрэн, сурч боловсрох дуртай ч
зугаа цэнгэлээс татгалздаггүй.
Матрын орд
Хувь тавилан хайр хишгээ ховорхон хайрладаг. Тэдний амжилт бүтээл бол
амьдралын бэрхшээлийг даван туулсаны билэгдэл болдог. Бусад хүмүүс
тэднийг хайрлахаас илүү хүндэлдэг. Итгэл даадаг, үнэнч шударга,
зарчимч, ганцаардлыг үзэн яддаг, бусдад итгэдэггүй, хуучинсаг үзэлтэй,
нэр төрөө эрхэмлэдэг, нууцлаг, муу санадаг, үүргээ ухамсарладаг. Тэд
сайн үйл хийх дуртай. Аливаад зөв шийд гаргадаг, зан ааш нь хаврын
тэнгэр шиг хувирч байдаг.
Хумхын орд
Aмьдралын жинхэнэ үнэт зүйлийг мэдэрдэг, амжилт бүтээлдээ барддаггүй,
гүнзгий сэтгэгч, бусдад үнэлэгдсэн хүмүүс байдаг. Дотны хүмүүсээ
сонгохдоо бодолтой ханддаг. Ганцаараа байх дуртай. Өөрийн өвөрмөц
онцлогоо насны эцэс хүртлээ хадгалдаг. Зөрүүд бусдын зөвлөгөөг сонсох
дургүй, харин бусдад зөвлөх дуртай. Хумхыхан олон талаараа бусдаас
давуу, бусдад нөлөөлөх чадвартай байдаг тул тэднийг ойлгохгүй атаархах
нь элбэг байдаг. Аливааг эв зүйгээр зохицуулдаг.
Загасны орд
Бусад ордын бүх шинжийг өөртөө агуулж байдаг. Тэднийг ойлгоход хэцүү.
Хүмүүсийг нэвт шувт харах авъяастай.Хэзээч тэвчээр алдардаггүй, бусдыг
гайхмаар сайн ойлгодог, нууц сайн хадгалдаг. Бусдаас ихийг шаарддаг.
Эмзэг, аймхай, далдын хүчинд итгэдэг.ү Өөрийгөө боловсруулахын тулд
ганцаараа байхыг эрхэмлэдэг. Тэд хийхээс илүү боддог. Ааш зан нь
амархан хувирдаг, сэтгэлээр унахдаа амархан. Тэд ухаалаг сайхан
сэтгэлтэй тул бусдын хайрыг татдаг.
www.or-or.do.am
|
Category: Хайр |
Views: 1360 |
Added by: sanjaa
| Rating: 0.0/0 |
|
|